Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 12-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3538, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 877, Зам тээврийн ослын 365, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 76 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороонд “Рэйлбусэнд хүн дайрагдлаа” гэсэн мэдээлийг 12-р сарын 01-нд авч шалгасан байна. Шалгалтаар төмөр замын 399-р км-ийн 8-р зуутад СХД-ийн 23-р хороонд суух 30 настай эрэгтэй Б нь Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн Рейлбусэнд дайрагдаж нас барсан хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/