“Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болжээ.
Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулж уг шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаасан С.Эрдэнийг гадаадад эмчлүүлнэ гэдгээ ч дахин дуулгасан байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (1)