Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Монгол улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын дурсгалд зориулсан уламжлалт зургаа дахь удаагийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болжээ.
Зуунмод суманд болсон уг барилдаанд 15 аймгийн бөхийн дэвжээний 87 бөх хүч сорин барилдсан байна. Улмаар Завхан аймгийн Отгон сумын харьяат "Аварга” дээд сургуулийн оюутан, сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат “Их Шавь” дэвжээний бөх, сумын заан С.Очирбат үзүүрлэн аваргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.
Дархан-Уул аймагг болох залуу бөхчүүдийн улсын аварга шалгаруулах барилдааны өмнөх сорилт болсон тус барилдааныг Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв ивээн тэтгэн залуу бөхчүүдэд Монгол бөхөд хадгалагдан үлдсэн өв соел болох ёс заншил, жудаг, жаяг дэгээс хичээнгүйлэн суралцаж цаашид түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд үлгэрлэн спортын өндөр амжилт үзүүлэхийг хүсч баяр хүргэжээ.
Д.Дуулим