"Эрдэм Транс" компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн осол дөнгөж сая Яармагийн гүүрэн дээр гарлаа. Уг ослын улмаас хэд, хэдэн хүн гэмтсэний дотор өвс ачиж явсан портер машины жолооч маш хүнд гэмтсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг автобус маш хурдтай явж портерын араас орсон байна.
Автобусны жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй осол өдөр бүр гарч хүний амь нас эрсдсээр байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр "Сутайн буянт" компанийн автобус буудал дээр зогсож байсан хүмүүсийг дайрсны улмаас нэг хүн нас барж 14 хүн гэмтсэн. Өчигдөр автобус жолооч хүн дайрч амь насанд нь хүрсэн осол бас гарсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)