Хоёр хоногийн өмнө охиноо орцонд хэвтүүлж орхиод явсан хэрэг гарчээ. Охиныг нэгэн эмэгтэй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгчээ.
Одоогоор охин тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусдаас хандив тусламж гуйж байна. Учир нь охины биеийн байдал муу, уушги нь битүү хатгалгаатай, хоёр нүд нь бага зэрэг цагаа унасан байна. Эх нялхасын эмч, сувилагч нар одоо эмчилгээг нь сайн хийж байгаа. Хамгийн гол нь энгийн тасаг руу шилжихээр харах хүн байхгүй, бас pampers хувцас хунар хэрэгтэй болоод байгаа аж. Мөн нүдийг нь бага дээр нь эмчилүүлвэл эмчлэгдэх боломжтой гэсэн. Тиймээс та бүхэн минь чадах чинээгээрээ энэ бяцхан охинд гараа сунган туслахыг “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ээжүүдийн зүгээс хүсч байна.
“Охины хувьд харанхуй орцонд унтаж байсан бөгөөд сэрээд маш их айсан бас айдаснаасаа болоод их уйлж байна. Хүн тэвэрхээр энгэрт наалдаад өмөлзөөд байдаг. Бас мөөмөө санаад байгаа бололтой энгэр тэмтэрч ам нь өмөлзөөд хайгаад байгаа” хэмээн охиныг эргэж тойрч асарч байгаа Баярцэцэг хэмээх бүсгүй ярьжээ.
Хэрвээ энэ охинд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс байвал 96025757 холбогдоорой.
Сэтгэгдэл (89)