АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог ирэх жилүүдэд удирдахаар болсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2016 оны УИХ-ын сонгуульд БГД-т нэр дэвших бодолтой байгаа талаараа ярьжээ.
Тэрбээр энэ талаар ярихдаа "Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд би С.Эрдэнэ гишүүнтэй хамт тойрогтоо сайн ажилласан гэж бодож байгаа. Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ, бүтээн байгуулалтын ажлууд ч их өрнөсөн. Одоо ч тойрогтоо ажилласаар байна. Тиймээс би тойрогтоо нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа. Жагсаалтад оръё гэвэл АЭХ-ны тэргүүн болсон ч бай, болоогүй ч бай УИХ дахь намын бүлгийн дэд дарга гэдгээрээ орох боломжтой. Мөн өмнө нь жагсаалтад орж байгаагүй учраас энэ удаад орох боломж бий. Гэхдээ би Баянгол дүүрэгтээ нэр дэвшинэ гэж бодож байгаа" гэжээ.
Тэрбээр өмнө нь ч мөн уг дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (24)