Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг яруу найргийн ээлжит 33 дахь удаагийн "Болор цом" наадам өчигдөр соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн Болор цом наадам 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас 2 дугаар шатанд 15 яруу найрагчийг шүүгчид шалгарууллаа.
Хоёрдугаар шатанд Төв аймгийн харъяат яруу найрагч Базарсадын Баттулга, яруу найрагч Баянмөнхын Болорцэрэн, яруу найрагч Харнууд Гансүрэн, яруу найрагч Цэвээночирын Эрдэнэбаатар, яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар, яруу найрагч Л. Ганзул, М.Уянсүх, яруу найрагч О.Цэнд-Аюуш, Өвөрмонгол яруу найрагч н.Энххад нарын яруу найрагчид тунаж үлдлээ.
Гуравдугаар шатанд 2-дугаар шатны 15 яруу найрагчаас Л. Ганзул,О.Цэнд-Аюуш,Н.Эрдэнэбаатар,Ц. Эрдэнэбаатар,М.Уянсүх нар тунаснаас яруу найрагч Ц.Эрдэнэбаатар энэ жилийн Болор цомын эзэн болж урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг,болор цомын хамт гардан авснаар энэ тэмцээний ялагч тодорлоо.
Тус тэмцээнийг МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт,соёлын гавьяат зүтгэлтэн,ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн,модернист яруу найрагч Б. Галсансүх,яруу найрагч Болор цомын шагналт яруу найрагч Г. Мөнхцэцэг,монголын хайкугийн холбооны тэргүүн,яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Моломжамц нар шүүж явуулав.
Тус яруу найргийн тэмцээний тусгай байрын шагналыг яруу найрагч Б.Баттулга авсан бол Болор цом тэмцээнийг санаачлагч Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит сангийн шагнал,өргөмжлөлийг эх орон,тусгаар тогтнолын тухай шүлэг бичиж,оролцсон өвөрмонголын яруу найрагч Энххадад гардуулав.
Яруу найрагч Л.Ганзул тавдугаар байр,дөрөвдүгээр байрыг О.Цэнд-Аюуш,гуравдугаар байрыг М.Уянсүх,хоёрдугаар байрыг Х.Эрдэнэбаатар нар тус тус эзлэв.
Сэтгэгдэл (3)