УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа. УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн хэмээн Улсын дээд шүүх рүү албан бичиг илгээсэн. Энэ дагуу Дээд шүүхээс Ж.Амарсанааг эгүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлсэн юм.
УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч МАН-ыг бүлэг эсэргүүцэж завсарлага авсан. МАН-ын бүлгээс Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хууль бус гэж үзэж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд 10:00 цагаас Монголын хуульчид цугларч Цэц, УИХ хоёрын хооронд үүсээд байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)