Төв аймгийн Баян- Өнжүүл сумын иргэн, Улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болж түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан билээ.
Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн ийнхүү буруутгаж, хоёр сая төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргасан билээ. Харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн тэрбээр өмгөөлөгчийн хамт өчигдөр давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн хавтаст хэргийг буцаасан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)