Австри улсын Засгийн газар өнгөрсөн бямба гарагт эх оронд нь байгаа нэр бүхий зургаан орны цагаач иргэдийг албадан гаргах болсноо дуулгалаа. Тодруулбал Европын холбооны улсууд дүрвэгчдээр дүүрч байгаа тул эх оронд нь дайн дажингүй, амар тайван байдаг Алжир, Гана, Гамби, Гүрж, Монгол, Морокко зэрэг зургаан орны иргэдийг албадан нутаг буцаах юм байна.
Ингэхдээ 10 хоног арга хэмжээ авах бөгөөд эдгээр улсын цагаач иргэд 10 хоногийн дотор тус улсыг орхин гарвал 500 евро урамшуулал болгон өгөх юм байна. Харин заасан хугацаанд сайн дураар тус улсыг орхихгүй бол баривчилгаагаар албадан гаргах юм байна.
Сэтгэгдэл (9)