"Эко констракшны Кинг" таур хотхоны зарим оршин суугчаас байрны 0 давхарт буюу гражид авто угаалага ажиллуулж, тав тух алдагдуулж байгаа талаар бидэнд мэдээлэл өглөө.
Үнэхээр угаалга ажлуулж байгаа эсэхийг бид газар дээр нь очиж нягталж үзэхэд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвөөрөл гээд харуулчих зүйл байсангүй. Харин уг авто угаалгыг хариуцсан гэх хүн байрны оршин суугчид зөвшөөрсөн гэсэн гарын үсэг бүхий бичиг үзүүлж, зөвшөөрөл болон холбогдох асуудлаар тодруулах утасны дугаар өгснөөр холбогдоход хариу өгсөнгүй.
Уг авто угаалга нь 24 цагаар ажилладаг бөгөөд шөнөжин тачигнах комтрессорын дуу чимээнд нэг давхрын айлууд нь унтаж амарч ч чаддагүй гэж учирлаж байв. Үүнээс гадна байрны хоёр давхарт нь төрөөд удаагүй нялх хүүхэдтэй о зайгүй ажиллах моторын дуунд байнга цочиж сэрэн уйлдаг талаар оршин суугчдын фэйсбүүк групп дээр бичигдэж байсан. Сөрөг асуудал үүгээр ч дуусахгүй уг автоугаалгын лаг шавар бохирын шугамыг удаа дараа бөглөж, бохир усны шугам задарч, граж усанд автаж байсныг оршин суугчид хэлж байсан.
Иргэдийн яриагаар уг авто угаалгын газрыг Эко констракшны захирлын “дүү” ажиллуулдаг гэнэ. Ер нь ийн байрны доор угаалга ажиллуулж байгаа нь хэр зохимжтой вэ? Энэ нь цаашлаад барилгад чийгшил, мөөгөнцөр үүсэх үндэс болж иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ч нөлөөлөхийг үгүйсгэх газаргүй. Ийм энэ бүгдийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар болон холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах биз ээ.
Сэтгэгдэл (4)