Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.
20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өнөөдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авлаа.
Ингээд 20 сая төгрөг хожсон сэтгэгдлээс нь хуваалцахад "20 сая төгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан. Би тэр баримтыг бүртгүүлчхээрэй гээд нөхөртөө өгсөн юм.
Манай нөхөр гэрийнхээ худалдан авалт хийсэн баримтуудыг бүртгүүлээд явдаг. Өчигдөр нөхрийг маань ажил дээрээ байхад нь "ГТЕГ-аас ярьж байна. Та сугалаанаас 20 сая төгрөг хожсон байна" гэж хэлсэн гэсэн. Нөхөр маань тухайн үедээ итгээгүй, найзууд нь тоглож байгаа байх гэж бодоод юу ч гэсэн аккаунтаа шалгаад үзье гэж бодоод шалгасан байгаа. Тэгтэл үнэхээр 20 сая төгрөг хожсон байж. Өөртөө итгэхгүй, 20 саяын арын тэгүүдийг тоолж чадахгүй самгардаад ажлынхаа газрын хүнээр харуулж байж итгэсэн гэсэн.
Над руу яриад хэлэхэд нь би бас итгээгүй. Хөхүүл хүүхэдтэй эхнэрээрээ тоглож болохгүй шүү гэтэл үнэхээр хожсон гэхээр нь л итгэсэн дээ.
Манайх хоёр хүүтэй байж байгаад хонин жилд охинтой болсон. Охин маань гэр бүлдээ АЗ авчирч 20 сая төгрөг хожлоо. Ард иргэддээ хандаж баримтаа сайн бүртгүүлж байгаарай. Танд ч гэсэн аз ирнэ шүү гэж хэлмээр байна" гэлээ.
Сэтгэгдэл (5)