Хошин урлагаас кино урлагийн салбарт хүч үзэж, өөрийн гэсэн орон зайг тодоор тамгалж буй энэ бүсгүйг олон түмэн андахгүй таних буй.
Эмнэлгийн хүлээлгийн танхим, эрчимт эмчилгээний тасгийг тохижуулан эцэг, эх, хүүхдүүдийг эмчилгээ хийлгэх тав тухтай орчныг бүрдүүлж өгч байсан жүжигчин Г.Ундармаа дараагийн сайн үйлсийн аянаа хийхээр зэхжээ.
Тэрбээр тун удахгүй Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн хүүхдийн тасгийн өрөөг тохижуулж засварлахаар болсон байна. Тус амбулаториор СХД-ийн 7,8,9,10,11,24,25,28-р хорооны харьяа 30.000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг аж.
Эх сурвалж: UBS.MN
Сэтгэгдэл (2)