Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож салбартаа хийгдэж буй ажлын талаар танилцууллаа.
Энэ үеэр өөрийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр “Сонгууль ойртож байна. Яг энэ асуудлаар надад албан ёсоор шалгалт хийнэ гэдгээ АТГ мэдэгдээгүй. Харамсалтай нь санаатай, санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл цацагдаж байна. Энэ удаад ч биш. Оны өмнөөс яригдаж эхэлсэн. Манайхан улстөр хийхдээ цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. Нэг асуудал гаргаж ирчихээд тэр нь нотлогдоогүй бол өөр зүйлрүү холбож гуйвуулдаг байдал элбэг болжээ. Манай салбартай холбоотой олон сөрөг мэдээллийн нэг нь ч нотлогдсонгүй. Тиймээс төрийн байгууллагын нэр хүндийг гутаахыг оролдсон, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу дайрсан үйлдэл үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Энэ бол монголын улс төрд үеэ өнгөрөөсөн зүйл. Харин хэн нотлох баримттай бусдыг шүүмжилж чадаж байна гэдгээр нь харах хэрэгтэй" гэлээ.
С.Эрдэнийг нийтлэлч Баабарын бичсэн нийтлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (16)