Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 02-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 03-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4499 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 152, зөрчлийн 1153, согтуугийн 584, зам тээврийн ослын 482, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 80 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн “Тонхил сумын Зүйл багийн иргэн 34 настай эмэгтэй Г нь тус сумын зүйл баг Хүрэн хад гэх газар малдаа явж байгаад осгосон байдалтай олдоод 01-р сарын 30-нд нас барсан байна” гэх хэргийг шалгаж байна.
Д.Дуулим