БНХАУ-ын иргэд манай улсын иргэнийг зодож гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэн архидан согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэгт оршин суух эмэгтэй Т-г зодож гэмтээсэн байна. Эмэгтэй одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин хятад иргэдийг холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Т нь БНХАУ-ын иргэний эхнэр бөгөөд тухайн хятад иргэн ахтайгаа нийлж энэхүү хэргийг үйлдсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/