Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх нь ихэсчээ. Улмаар Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгаж эхэлжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарал үүслийн бичиггүй, шаарлдага хангахгүй 47 шил цагаан архи, 24 литр дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулахийг завджээ. Мөн Сүхбаатар боомтоор есөн 79 литр цагаан архи, уксус 968 ширхэг, Сайра нэрийн лаазалсан загас 524 ширхгийг хилээр оруулах гэж байсныг хурааж авсан байна. Эдгээрээс туудаж чанараа алдсан тахиа бялуу биологийн идэвхт бүтээгдэхүүн эм зэргийг устгалд оруулсан байна. Тиймээс иргэдийг ОХУ-аас ирж буй бараа бүтээгдэхүүнүүдийг хувь хүний гар дээрээс худалдаж авахгүй байхыг санууллаа.