Цагаан битүүний өдөр ирэх даваа гаригт тохионо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим сургууль хоёрдугаар сарын 8-ны буюу битүүний өдрийн хичээлийг маргааш буюу бямба гаригт нөхөж заах шийдвэрийг гаргаад байна.
Тэгвэл уг шийдвэрийг Нийслэлийн боловсролын газар буруутгалаа. Энэ талаар тус газраас мэдээлэхдээ "Манай байгууллагаас болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг албан ёсоор гаргаагүй. Харин тухайн сургуулийн захирал эрхлэгч нарын шийдвэр байх. Хичээлийг наашлуулж нөхөх нь зөв шийдэл биш. Ийм шийдвэр гаргасан сургуулиудад сануулга өгч байгаа гэсэн хариуг өгч байна" гэлээ.