Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хамт олноос XVII жарны Гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэр дэх нэн ядуу өрх толгойлсон эцэг, эх болон тэдний хүүхдүүдэд сэтгэлийн дэм болгон тусламж үзүүлэх аяныг зохион байгуулжээ.
Тусламжыг Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23 дугаар хороонд амьдарч буй 2-8 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх, 7-19 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 5-24 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг нарт байгууллага хамт олны хандивын мөнгөөр цугларсан гурил, будаа, хувцас, тавгийн идээ, сүү цагаан идээ, нүүрс зэргийг хүргэн өгч, сайхан шинэлэхийг хүсэн ерөөжээ.