ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР
ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.2.7, Ням гараг
Наран ургах шингэх: 08.02-17.49
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, дайсныг номхотгох зэрэг хатуу үйлд сайн бөгөөд элдэв сайн үйлийг эхлэн үйлдэхийг тэвч, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн.
Хир буртаг, бузарт ойртох, өс санах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.