Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Их Тамир” амралт орчмын иргэдийн суурьшилт нэмэгдэж байгаа.
Шинээр орон сууцны хотхон ашиглалтанд орж, “Олимп” спорт цогцолбор байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймээс хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийг маршрутыг өнөөдрөөс өөрчлөн явуулахаар шийдвэрлээд байна.
Иймд Хот орчмын ХО:1 “Бага Баян-Санзай-Тэнгис кинотеатр” чиглэлийн автобуснууд Санзай чиглэлд очих болон буцахдаа Их тамир амралтын газраар дайран өнгөрөхөөр болжээ.