Цагаан сарын шинийн 8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекц уншихаар болжээ.
Тэрбээр энэ лекцээрээ дамжуулж сэргээшийн хор хөнөөлийн талаар залуучуудад болон бөхчүүдэд мэдлэг өгөх юм байна. Мөн түүний эхнэр Н.Гарамханд нь эрчүүдэд зориулсан иогийн хичээл заах юм байна.
Н.Гарамханд “Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд маань иогийн хичээлээр ажиллуулсан булчингаа амрааж суллах, уян хатан чанарыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Иог нь оюун ухаан, бодол санаагаа төвлөрүүлэн өөрийгөө удирдах чадамжыг дээшлүүлэх төдийгүй сэтгэлийн амар амгаланг бий болгодог гайхалтай хичээл юм” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (13)