Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдөр сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.
Өчигдөр аймаг, цэргийн цолтон 256 бөхийн барилдаан болсон бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэв.