Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж ажиллах захирамжийг Нийслэлийн засаг дарга гаргасан. Тодруулбал, сар шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэх бол хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм.
Т.Энхэлээ