Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхаарууллаа.
Учир нь жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоосон аж.
Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг бөгөөд уг уусгагч хүнсэнд шингэж, элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна.