Уламжлалт ёсоор монголчууд тухайн жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар шинждэг.
Тэгвэл ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн ерөнхий ноён нурууг “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл:
ҮХРИЙН ТОЛГОЙНЫ ӨНГӨ: Толгойн өнгө нь улаан, биеийн өнгө нь цагаан, омруу нь шар, эвэр, сүүл, чих нь улаан, дөрвөн шийр нь шар, ходоод нь улаан байна. Үхэр амаа ангайн сүүлээ зүүн тийш нь шарван явна
ҮХЭР ХАРИУЛААЧ НЬ: Хүүхэд байна. Ногоон дээлтэй, цагаан бүстэй, шар царайтай үхэр хариулаач хүүхэд унгасан шилбүүр бариад үхрийнхээ баруун талд үсээ овоолон боож, 2 гутлаа барьсан байдалтай алхаж явна.
ШОРООН ҮХРИЙН ЕРӨНХИЙ ШИНЖ: Ер нь энэ жилдээ хур багатай. Жилийн эхээр өвс ногоо сайн гарна. Улирал бүхний эхээр гандуу. Жилийн дундуур болон улирал бүрийн дундуур хур бороо багатай ч мөндөр буумтгай. Жилийн сүүлээр өвс ногоо сайтай
ҮХЭР ХАРИУЛААЧ: Хүүхэд байгаа нь хүүхэд хийгээд ард түмэнд амгалан, өвгөд хийгээд өндөр албан тушаалтнуудад ширүүн, залуус хийгээд дунд тушаалтнуудад харшлах шалтгаантай жил болох нигууртай
ҮХЭР ХАРИУЛААЧИЙН ШИЛБҮҮР: Унгасан шилбүүртэй байгаа нь доордос түшмэдтэй тэмцэлдэн хаад түшмэд алмайрна. Хүүхэд хийгээд ард түмэнд амгалантай сайн жил гарна.
ЖИЛИЙН ЭЗЭН ГАРАГИЙН ҮР НЬ: Галын хүч арвижина. Хулгайч, дээрэмчин үлэмж арвижмуй. Зарим оронд хур үлэмж тасарна. Зарим газар ган гачиг тохионо. Үр нугууд арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан, түшмэд бээр улс орноо анхаарахаас огоормуй.
Сэтгэгдэл (1)