Ээлжит бус чуулганы хуралдааныг энэ сарын 15-ны өдөр хуралдуулна гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Тэгвэл парламент дах сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Онцгой тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж ирсэн. Тодорхой хугацаанд тодорхой асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцдэг. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэж чадалгүй үлдсэн олон хуулийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэх нь буруу гэж үзэж байна. 21 хуулийг намрын чуулганаар батална гэж зорьсон. Үүнээс 11 хуулийг баталсан.Үлдсэн 10 асуудлыг хаврын чуулганаар хэлэлцээд баталж болно. Энэ асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцэж байгаад гишүүд ирэх, үгүйгээ шийднэ. Сонгуулийн хугацаа ойртсон байна. Тиймээс чуулган завсарлах ганц, хоёрхон сард гишүүд тойрогтоо ажиллах, иргэдтэйгээ уулзах олон ажлууд байна” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)