БГД-ийн 19-р хороо “ үл таних хүн гэрт орсон байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 07-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад, тус тоотод суух 12 настай эрэгтэй Т-г гэртээ ганцаараа байхад нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багт суух 29 настай эрэгтэй Б гэгч гарыг нь хүлж, манан хөөрөг, ”Samsung” гар утасыг дээрэмдсэн байна. Хэргийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)