Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж байна. Барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын магнайд Улсын аварга С.Мөнхбат, зүүн талын дагавар магнайд Улсын аварга Г.Эрхэмбаяр, баруун талын дагавар магайд улсын арслан Н.Батсуурь нар зодоглосон юм.
Нэгийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Т.Санчир, улсын начин Ж.Гансүх нарын улсын цолтнууд тахим буулгасан. Харин яг одоо дөрвийн даваа үргэлжилж байна.