Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, мал адгуус муулах үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.