Өнөөдөр Билгийн тооллын XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин /усан/ туулай жилийн хаврын тэргүүн бар сарын шинийн 2-ны өдөр. Шинийн хоёрны энэхүү билэгт сайн өдөр хүмүүс айл хотлоор золгуут хийхээ багасгаж гэртээ байхыг илүүд үздэг. Мөн хол газрыг зорьдоггүй.
Тэгвэл Шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдэг хүн олон. Монголчууд маань, тэр тусмаа эмээ өвөө, ахрмадууд Шинийн хоёрны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг.
Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнээрэй хүмүүс ээ.