2016.2.11, Пүрэв гараг / Билгийн тооллын: 3
Хаврын эхэн цагаан бар сар
Харагчин гахай өдөр
Аргын тооллын: 2016.2.11, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.07-18.07
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, модон тээрэм босгох, хурал цуглаан хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.