Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгов.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Дагдангийн Амгалан нь 1933 оны есдүгээр сарын 20-нд тэр үеийн Дорнод Аймгийн Хонгор сум одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт Бор хөндий гэдэг газар малчин ард Дагдангийн тавдугаар хүү болон төржээ.
1950 онд Улаанбаатар хотод Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1963 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд Сургууль төгссөн. 1951 онд “Хавар цаг” зургаа зурсанаар уран бүтээлийн зам нь эхэлсэн.
Амьдралынхаа туршид уйгагүй уран эрэл хайгуул хийж, уран зургийн олон арга барилыг баяжуулан өөрийн өвөрмөц өгүүлэмж, зохиомж, өнгө аясаар олон арван бүтээл туурвиснаас бар зургийн шинэлэг арга нэвтрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг уншигч олон маань "Сайн байна уу, ээж ээ" гэдэг алдарт бүтээлээр нь хамгийн сайн мэдэх биз ээ.