Өнөөдөр зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи 14, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Завхан голын эхээр шөнөдөө 50-55 градус, өдөртөө 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.