ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
УЛААН БАР ӨДӨР
Аргын тооллын: 2016.2.14, Ням гараг
Наран ургах шингэх: 08.02-18.12
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Хиншүү хярвас гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл арав хоногт аньюу.
Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Дашнямтай өдөр.