Нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ.
Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн байна. Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм.
Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт аж.
Энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүнтэй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.