“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын
Лхагвасүрэн бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар
савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо
мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. “Харанга”-ын Лхагваа хэвлэлийнхэнд тун
цөөхөн “олзлогддог”, тэр хэрээрээ нууцлаг хүн юм. 24tsag.mn “Фэйслүүк”
булангаараа түүний сонирхолтой ертөнцийг уншигчдад ойртуулахыг
зорьлоо.
“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. “Харанга”-ын Лхагваа хэвлэлийнхэнд тун цөөхөн “олзлогддог”, тэр хэрээрээ нууцлаг хүн юм. 24tsag.mn “Фэйслүүк” булангаараа түүний сонирхолтой ертөнцийг уншигчдад ойртуулахыг зорьлоо.
Дөч хүрч, дөрөө дарсан ат: “Харанга”-ын Лхагваагийн амьдралын хэмнэл хойноос нь ч, эхнээс нь ч, дундаас нь таслаад уншсан ч сонирхолтой. Тэрбээр өдгөө 46 нас хүрч, төрсөн “дош” Улаанбаатарын гудамжаар хээгүй алхана.
Урлагийн удам: Аав нь ая зохиогч, СТА, “Андууд” хамтлагийнг анхлан байгуулсан Р.Хатанбаатар бол ээж нь Монгол телевизид ажиллаж байсан. Лхагваа зургаан хүүхэдтэй айлын том. Ээж, хоёр дүүгийн хамт Монгол телевизийн ойролцоо амьдарч ус зөөн түлээ хагалж аавын үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэрбээр таван настайдаа үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон. Харин аавдаа “элэггүй”. Аавтайгаа армид хамт бүрээ тоглож байсан ч сүүлд аав нь гэдгийг мэджээ. Аавтайгаа уулздаггүй гэж хэвлэлийнхэн түүнийг шүүдэг ч Лхагваа дотроо нээдэггүй...
“Харанга”-тай нэгдсэн нь: “Харангын ах нар” гэж нэрлэгдэх болсон Ц.Чулуунбат, Ц.Энхманлай, Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш гэсэн дөрвөн гишүүнтэй хамтлаг 1970 оны сүүлч гэхэд нэгдсэн байсан юм. Харин тэднээс 10 насаар дүү Б.Лхагвасүрэн 1989 онд хамтлагт орж ирснээр анхны “Амьдрал” нэртэй тоглолтоо хийжээ. Түүнийг аав нь хөтөлж авчирсан гэж ярьдаг ч тэрбээр энэ тухай ам нээх дургүй...Тэр анх “Шүүдэр цэцэг”-ийг гитартай дуулж шалгуулж байжээ. Ц.Энхманлай: За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу?
23-тай цээл хоолойтой залуу: "Чадна". Тэдний хооронд иймэрхүү яриа болжээ.
40 жилд нэг: Лхагваагийн бичсэн шүлэг, өвөрмөц хоолойгоор амилсан “Харанга” хамтлагийн ердөө л таван цомог бий. /тус тусын цомгийг эс тооцвол/. Харин хамтлагаараа 12 том тоглолт хийснээс гадна хамтлагийн гишүүд тус бүр бие даасан тоглолтоо хийсэн. Х.Лхагвасүрэн 2011 онд хийсэн “Нарыг хайрла” тоглолтыг үзсэн хүний бүтэн сар байтугай ярих “сонин хачин” байв. Энэ нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байсан юм.
Харанхуй: Урлагийнхан дундаа “танхай” нэр зүүгээд байсан Х.Лхагвасүрэн 2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авсан. Түүний дууг монголчууд дэндүү хайрладаг болохоор хир халдаах гэсэн сэтгүүлчдийн амнаас үг унагахгүй өмөөрч байв. Тэрбээр “нойр булчирхайн өвчинөө намдаах гэж хэрэглэдэг байсан” гэх тайлбар өгсөн ч шүүхээс түүнийг бусдад хар тамхи дамлан наймаалсан хэргээр буруутгасан. Х.Лхагвасүрэнд өгсөн 7 жил хорих ялыг дагах тайлбар нь “бусдад сургамж болох”.
“Гэгээ”: Тэрбээр шоронд хоёр жил байхдаа өөрөө үгийг нь бичсэн, “Харанга” хамтлагийн хөгжимчин байсан Х.Булганы агсны аяз "Гэгээ" дууныхаа үгийг, сэтгэл санааны дэм өгсөн сургамжийн үгтэй хамт бичээд хамт хоригдож байгаа хүмүүстээ дурсгажээ. 1990 онд зохиогдсон дуу.
"Шөнөжин бодол үймэрч сүүмийлээ
Сөнөсөн гариг шиг шоронгийн хана илчгүй ээ
Санаанд өчүүхэн оч гялс хийн улалзаад
Салхи сэмээрхэн үлээж бөхөөх юм
Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц хорвоо дээр үнэн гэж байна уу, үгүй юу
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос үхсэн ч, амьд ч хагацмаар байна, би...
Хоёр жилийн “амралт”: “Аав”-ынд байхдаа Лхагваагийн хийсэн зүйл нь “амрах”. Тэр түр зуур олны цавчих нүднээс далд байж ном уншиж, дуу зохиож, найзалж, нөхөрлөж байв. Тэрбээр 409-р ангид хоригдож байхдаа “Тоосго” нэртэй хамтлаг байгуулж “Авдрант”, “Луусан” гэж хүмүүсийн нэрлэдэг чанга дэглэмтэй хорих ангиудад тоглолт хийж байлаа. Түүнийг 2009 оны энэ үед буюу 6-р сард Н.Энхбаяр МУ-ын ерөнхийлөгч байхдаа Өршөөлийн хуулиар сулласан юм.
“Тоосго”: "Тоосго" бол Лхагвасүрэнгийн хоёр дахь хамтлаг. 409-р хорих ангид байхдаа таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд 14 дуутай юм. Тэд “Авдрант”, “Луусан” гэж хүмүүсийн нэрлэдэг чанга дэглэмтэй хорих ангиудад тоглолт хийж байлаа. Сүүлд “Нарыг хайрла” нэртэй тоглолт дээр нь “Тоосго” хамтлагийн нэг гишүүн болох Т.Алтангэрэл хамт дуулахдаа сэтгэл хөдлөл нь хурдасч зүрхний эм уухдаа тулсан гэв. Тэрбээр “Харангын Лхагваа бол Харангын Лхагваа л байдаг юм байна” гэжээ.
Хуйхтай үс ургана, хугацаатай ял дуусна: “Аав”-ынхаас гарч ирэхдээ түүний имиж болсон үс тун чиг багассан байв. Энэ тухайд Лхагваа: “Би хусуулаагүй ээ. Засан засчихгүй юу. Үсээ өгөөд оронд нь нэг CD-ний эхтэй л гарч ирлээ. Хуйхтай үс ургана, хугацаатай ял дуусна. Эр хүн шиг л байх хэрэгтэй. Сүүлийн үеийн энэ туранхай гонжийсон охидууд шиг залуусыг харахаар уур хүрээд байна шүү...”
Хар шилний учир: Хар нүдний шилнээс салдаггүй Лхагваагийн хараа шоронд орсноос нь хойш эрс муудсан. Залуудаа толгой руугаа тоосгоор цохиулснаас хойш хараа нь муудаж эхэлжээ. "Аав"-ынд байхдаа харуй бүрийд ном шагайсаар байгаад нэг нүд нь юм харах, үгүйтэй болсон гэдэг. Суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэт хотод тоглолт хийх үеэрээ машинаараа хүн мөргөсөн. Үүнийг “нүдний хараа нь муу, харанхуй байсан”, “мөргүүлсэн хүн нь согтуу байсан” гэх зэрэг тайлбар дагалдсан юм.
Гурван эхнэр: Лхагваа гурван эхнэр, нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин Сугармаа, загвар өмсөгч Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэрбээр Лхагвааг шоронд хоригдож, ял зэм сонсож явахад нь байнга эргэж тойрч, хоол унд, хувцас хунарыг нь дөхүүлж, халамжилсаар эхнэр нь болжээ. Х.Лхагвасүрэн: Эрчүүд гэдэг чинь нэг мөөмнөөс салаад, нөгөө мөөмөн дээр очдог шүү дээ. Тэгэхээр мөөмнөөсөө зүүгдсээр байгаад үхэж байгаа хэрэг”.
“Хар азарга”-ын “унага”: Том хүү Мандах нь “Оддын эрэлд” шоунд оролцож эхэлсэн үеэсээ олны анхаарлыг татаж эхэлсэн. Аавынхаа дууг шүтдэг ч аавыгаа дуурайж дуулахыг хүсдэггүй гэжээ. Аав нь хүүгээ дуулахыг нь илт дэмжээд байдаггүй ч "сонсголтой юм байна" гэж урам өгч байжээ.
Бөөгийн онгод: “Харанга” хамтлаг хоёр бөөтэй. Ц.Энхманлай, Х.Лхагвасүрэн. Лхагваагийн энгэрт байнга зүүлттэй байдаг эрх нь зүгээр ч нэг “ганган гархи” биш. Тэрбээр “Би дуулж байхдаа ч бөөлдөг. Энэ чинь бас онгод” гэсэн битүүхэн хариу өгсөн удаатай.
Хамгийн сүүлчийн: 2002 онд “Харанга” хамтлагийн дуулсан “Хамгийн сүүлчийн” нэртэй дууг саяхан ИЗНН ивээн тэтгэж клиптэй болгов. Харангын Лхагваа ч бас энэ жил сонгуулийн хишгийг “хүртэв”.
Утасгүй гитар: Монголын рок хөгжмийн түүхийг “Харанга”-гүйгээр, харин “Харанга”-ыг Лхагвасүрэнгүйгээр ургуулан бодох гээд үзээрэй. Яг л нэгдүгээрр утасгүй гитар хөгжим шиг...
Фенүүд: "Харанга"-ын Лхагваагийн дууг сонсох гэж догдолсон фенүүд...
Лхагваа: “Шүүдэр цэцэг”-ийг “Үгүйлэн санана” гэдгээ “Москвагийн бороо”-той үдшээр мэдэрч, “Сар шиг хол нутгаас” эх нутаг өөдөө “Толин хул” шиг гүйж, “Хайртай” бүсгүйдээ “Хайртай гэхээсээ өмнө” “Бодлын тэнгис”-ээр “Манан”-тай зочилж, “Уучил хайрт минь” “Зүүдэндээ би хайртай” гээд “Бүсгүйн заяа”-ны төлөө “Зөвхөн Монголдоо” тэмүүлсэн юм. Энэ бол түүний “Нарыг хайрла”-сан “Амьдрал” билээ. /дуунд нь дурласан нэгний үг/.
23-тай цээл хоолойтой залуу: "Чадна". Тэдний хооронд иймэрхүү яриа болжээ.
40 жилд нэг: Лхагваагийн бичсэн шүлэг, өвөрмөц хоолойгоор амилсан “Харанга” хамтлагийн ердөө л таван цомог бий. /тус тусын цомгийг эс тооцвол/. Харин хамтлагаараа 12 том тоглолт хийснээс гадна хамтлагийн гишүүд тус бүр бие даасан тоглолтоо хийсэн. Х.Лхагвасүрэн 2011 онд хийсэн “Нарыг хайрла” тоглолтыг үзсэн хүний бүтэн сар байтугай ярих “сонин хачин” байв. Энэ нь түүний урлагаар амьдарсан 40 жилийн анхны бие даасан тоглолт байсан юм.
"Шөнөжин бодол үймэрч сүүмийлээ
Сөнөсөн гариг шиг шоронгийн хана илчгүй ээ
Санаанд өчүүхэн оч гялс хийн улалзаад
Салхи сэмээрхэн үлээж бөхөөх юм
Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг мөхөөх юм
Сав ертөнц хорвоо дээр үнэн гэж байна уу, үгүй юу
Хүйтэн цэвдэг энэ шоронгоос үхсэн ч, амьд ч хагацмаар байна, би...
Фенүүд: "Харанга"-ын Лхагваагийн дууг сонсох гэж догдолсон фенүүд...
Б.Баяр
Сэтгэгдэл (30)