“Киви” хамтлагийн дуучин Даваагийн Уламбаярын тухай янз бүрийн дэл сул яриа байдаг. Гэлээ гээд Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй. Хамтлагийн ахлагч гэдгээрээ юмны түрүүнд гүйж байдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог”. Жимсний нэртэй хамтлагт ороод түүнийг юу хийж, бүтээсэн бэ гэдэг олны нүдэнд ил байдаг. Харин хувийн амьдрал нь нууц. 24tsag.mn “Фэйслүүк” буландаа “шаргал үст” Укагийн сонирхолтой зургуудийг хүргэж байна.
Бага нас: Энэ бол Укагийн багын зураг биш. Харин нас биед хүрсэн 33-тай бүсгүй. “Киви” хамтлагийн Ука энэ хэвээрээ төрсөн юм шиг түүний багын төрхийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэр ч өөрөө мэдүүлэх дургүй байдаг. Тэрбээр 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн, Улаанбаатар хотын Улаанхуаранд өссөн. 44-р сургулийг төгсч “Nature sound”-д дуучны мэргэжил эзэмшсэн. Амьдрал гэдэг “сургууль”-д онц сурч яваа.
Олон мэргэжил: Ука үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгожээ. Тиймээс СУИС-ын жүжигчний ангид орхоор шалгалт өгсөн ч тэнцээгүй. Тэрбээр "Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан. Түүнийг бүжгийн тал дээр хэнийг ч дагуулахгүй гэдгийг “Киви” хамтлагийн клипүүдээс бэлхэн харж болно. Харин одоо СУИС-д дуурийн дуулаачийн ангид сурч байгаа.
Ээжийн охин: Түүнийг “Зөн билгийн тулаан” тэмцээнд оролцож байсан үзмэрч Замандын охин гэдгийг мэдэхгүй хүн ховор. Ээж нь түүний том тоглолт, цомгийн нээлт гээд баярт мөчүүдийг нь хуваалцдаг хүн. “I`m in love” цомгийн нээлтийн үеэр.
“Киви”: 2004 онд байгуулагдсан ч хоёр ч удаа “Киви” хамтлаг гишүүнээ сольсон. Харин Ука анх хамтлагийн ахлагч байсан одоо ч хэвээрээ. Хамтлагийн охидын авахуулсан зургийн голд ихэнхидээ улаан уруултай Ука зогсож байдаг.
Багш-найз: Продюсер Б.Ангирмаа анх "Киви" хамтлагт орохдоо хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй гэсэн гэрээ хийж байсан гэдэг. Түүнийг энэ гурван бүсгүйг чанга гараад барьдаг гэлцэг ч тэд дор бүрнээ үгүйсгэж "найзууд шиг байдаг" хэмээдэг. Ер нь "Киви"-гийнхнийг “охидын хамтлаг” гэж нэрийдэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу...
Шар үс: Укагийн тухай ярихад заавал шар үсний тухай яриа цухалзаж байдаг. Уг нь хүрэн үстэй ч европжуу төрхөө тодотгохын тулд 11 жил тод шар өнгөөр буджээ. Энэ нь ч түүнийг наснаас нь залуу харагдуулдаг гэж ярьдаг.
Cover Girl: Тэрбээр "Космополитан" сэтгүүлийн анхны монгол "cover girl". Ямар ч байсан "Космо"-г чимдэг гадаадынхнаас дутахааргүй байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг.
Хувьсал: Тэрбээр хамтлагийн гишүүдээсээ анх удаа “I`m in love” нэртэй бие даасан цомог гаргасан. Энэ клип дээр Ука өөрийнхөө ямар хувьсах чадвартайг ёстой нэг харуулж өгөв. Ялангуяа хар үстэй болсон нь хүмүүсийн сонирхлыг татсан. Ука ганцаарчлан уран бүтээл хийхээр болж дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound”-той гэрээ хийсэн юм. Гэсэн ч хамтлагаа орхихгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Тайлбаргүй: Зүгээр л хөгжилтэй зураг.
Rhianna VS Uka
Gwen Stwfani VS Uka
Tailor Swift VS Uka.
Тэгвэл энэ яаж байна?
Багш-найз: Продюсер Б.Ангирмаа анх "Киви" хамтлагт орохдоо хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй гэсэн гэрээ хийж байсан гэдэг. Түүнийг энэ гурван бүсгүйг чанга гараад барьдаг гэлцэг ч тэд дор бүрнээ үгүйсгэж "найзууд шиг байдаг" хэмээдэг. Ер нь "Киви"-гийнхнийг “охидын хамтлаг” гэж нэрийдэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу...
Шар үс: Укагийн тухай ярихад заавал шар үсний тухай яриа цухалзаж байдаг. Уг нь хүрэн үстэй ч европжуу төрхөө тодотгохын тулд 11 жил тод шар өнгөөр буджээ. Энэ нь ч түүнийг наснаас нь залуу харагдуулдаг гэж ярьдаг.
Cover Girl: Тэрбээр "Космополитан" сэтгүүлийн анхны монгол "cover girl". Ямар ч байсан "Космо"-г чимдэг гадаадынхнаас дутахааргүй байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг.
Алхаа: Укагийн хувьд загварын тайзан дээр алхана гэдэг хобби. Олны дунд нүүр хагарсан тэрбээр "Урлах эрдэм" дээд сургуулийн "Ulaanbaatar fasion week"-д тогтмол оролцдог.
Өндөр: 179 см
Жин: 52 кг.
Жин: 52 кг.
Шивээс: Ука далан дээрээ
зүрхэн хэлбэртэй шивээстэй бол хэвлийн хэсэгтээ
хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх
утгыг илэрхийлдэг. Гэхлээ энэ
шивээсийг олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч
сорвио далдлах гэж хийлгэжээ.
Тайлбаргүй: Зүгээр л хөгжилтэй зураг.
Rhianna VS Uka
Gwen Stwfani VS Uka
Tailor Swift VS Uka.
Merilin Monroe VS Uka. "Киви" хамтлагийг заримдаа дуугаа гадны уран бүтээлчдээс хуулбарласан гэх яриа гардаг ч тэр бүхнийг хамтлагийнхан хүлээн зөвшөөрдөггүй. Харин Ука сайн хувьсаж чаддаг авъяасаа ашиглаж, хэн нэгнийг дуурайсан эсэхийг харна уу?
Тэгвэл энэ яаж байна?
Монгол төрх: Монгол үндэсний дээл, хувцсаар ховорхон гоёдог түүнд монгол хатны хувцас зохиж уу?
Party: Үдэшлэг бол түүний амьдралын хэв маягийн нэг хэсэг. “Playtime-2011” амьд хөгжмийн наадамд “Metrotrend Bikini party”-д Агийгийн хамт ирсэн нь одоогоос яг жилийн өмнө.
Урам: Өөртөө цаг зав гаргалаа гээд ажлаа орхигдуулдаггүй тэрбээр 2011 оны нэгдүгээр сард Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Түүнд энэ шагналыг БСШУЯ-ны дэд сайд Куланда гардуулж сакура цэцэг бэлэглэсэн.

Ховор төрх: Бид түүний ийм гунигтай төрхийг тун ховор харсан. Заримдаа олны нүднээс зугатмаар санагддаг ч юм бил үү?
Уруулын будагны цаана: Гэхдээ тэр хүчирхэг эмэгтэй. Олон жил найз залуу, хүсэл мөрөөдөл, гэр бүлийн амьдралынхаа нарийн ширийнийг улаан уруулын будагны ард нуусан. Түүний оронд өөр нэгэн бол гэр бүлийн амьдрал зохиохоор урлагаас хөндийрөхөд бэлэн суух байсан. Эр хүний тухай үг цухуйлгах дургүй түүний дотор юу нуугддаг бол гэдэг олон хүний сонирхлыг татаж байдаг. Тэрбээр "Flex Gym", Health club-д хичээллэж усан спорт, сагсан бөмбөг, биллиард, агаарын теннис зэрэгт спортыг сонирхдог.
Яг одоо: Сүүлийн үед эрхэмсэг дүр төрхийг илүүд үзэх болсон Ука тод өнгийг хаяагүй. Шар үс, улаан уруулын будаг хэзээд түүний имиж.
Яг одоо: Сүүлийн үед эрхэмсэг дүр төрхийг илүүд үзэх болсон Ука тод өнгийг хаяагүй. Шар үс, улаан уруулын будаг хэзээд түүний имиж.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)