Урлагийн олимп гэгддэг М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд супер амжилт гаргаж тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд мандуулж яваа МУГТ, дуучин Г.Ариунбаатараар монголчууд бахархдаг. Хорин наймхан настай ч ховор амжилтын эзэн болсон дуучин залуугийн тухай фото түүхийг "Эр цэргийн баяр"-ын өдөрт өнгө нэмэн хүргэе. Жирийн малчны гэрээс дэлхийн дуучин болж чадсан цэлийсэн түүхийг 24tsag.mn-тэй хамтдаа эргүүлцгээе.
Бага нас. Г.Ариунбаатар ирэх сарын 8-ны өдөр 28 нас хүрнэ. Жанжин малгай, ганган хүрэмтэй энэ хүү Төв аймгийн унаган хүүхэд.
н.Ганбаатарын гэр бүл. Монголын урлагийн нэг тод төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав, ээж.Тэд хүүгээ алдаршихыг үзэж яваа азтай хүн.
Ээж. Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай… гэж дуу бий. Г.Ариунбаатарын ээж хүүхдүүдийнхээ төлөө Солонгост хүртэл ажил хийж явсан эмэгтэй. Амьдралын хүнд хүчир үед ээжийгээ бодож зоригждог байсан талаараа дуучин залуу ярьж байсан билээ.
Муу сурлагатан. Г.Ариунбаатар сурлагаар гавихгүй хүүхэд байсан ч авьяасаараа СУИС-д уригдаж чаджээ.
Алдаа, оноотой оюутан нас. Хоёрдугаар курстээ сургуулиа хаяж барилгачин, таксины жолооч хийж явсан түүх түүнд бий. Гэхдээ гуравдугаар курсээсээ эргэн сургуульдаа орж цагдаагийн "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж эхэлжээ. Түүнийг зовж явахад хурандаа, яруу найрагч Л.Гаваасүрэн гуай тусалж, дэмжин урлагийн замд нь оруулсан гэдэг. Тэрбээр цагдаагийн байгууллагын харъяанд дуулж эхэлснээрээ багын мөрөөдөл буюу цагдаа болох хүсэлээ биелүүлсэн гэдэг.
Багш. МУГЖ, Профессор Д.Банди, МУГЖ, Профессор О.Ичинхорлоо, ОХУ-н Ардын Жvжигчин Дарима Линховоин бол түүний багш. Түүний багш О.Ичинхорлоо манай сайтад өгсөн ярилцлагадаа "Г.Ариунбаатарын хоолой баритон дотроо өндөр, өндөрлөг хоолой. Өөрөөр хэлбэл уянгын баритон хоолой гэх юм уу даа. Дээшээ их өндөр гардаг. Нарийн өнгийг их сайн дуулдаг. Тийм сайхан хоолой доо. Зарим дуучид ихэнхдээ дээд талын өнгөн дээр тээглээд байдаг. Тэгэхэд бол манай Г.Ариунбаатарын хоолой дээшээ маш сайн гардаг. “За яахав, би амьддаа чамаар ганцхан ари дуулуулаад сургачихъя. Үүнийг дуулчихвал чи цаашдаа гайхамшигтай явна” гэж хэлж сургасан" гэж дурьдаж байжээ.
23 настай гавьяат. 2011 онд ОХУ-д болсон М.Глинкийн уралдаанд цойлсон түүнийг эх, орондоо ирэнгүүт нь төрөөс МУГЖ цол тэмдэгээр шагнасан юм. Ингэснээр тэрбээр 23 насандаа гавьяат хэмээх алдын эзэн болсон юм. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19 настайдаа гавьяат болж байсан. Ийнхүү залуу гавьяатуудын жагсаалтад гурваар бичигдэх түүхэн алдрыг тэр чадвараараа хүртсэн юм. Тэр мөчөөс хойш нисэх мэт таван жил өнгөрчээ.
Хоёр дахь амьдрал. Хоёр дахь амьдралаа эхлүүлж буй цаг, мөч. Харин үүнээс өмнөхийг нь арван жилийн ахлах ангийг сурагч байхдаа...
Хөвгүүд. Аялгуу, Эгшиг хоёр хүүгийн хамтаар
Дэлхийн хэмжээний дуучин ч дэггүй хөвгүүдийн аав шүү дээ.
Өнгөрсөн жил тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлснээр дэлхийн хэмжээний дуучдын эгнээнд албан ёсоор багтсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнд зориулан "Браво" хэмээн хэлж, монголчууд дуучин хүүгээрээ бахархсан тэр нэг өдөр ийм зураг алдаршжээ.
Монголын үзэгчид "Монгол сонгодог" тоглолтыг үзэх дуртай. Тэрбээр Н.Жанцанноров, Б.Шарав гэх мэт мундагуудын уран бүтээлийг багтаасан "Монгол сонгодог" тоглолтоо энэ жил хоёр удаагаа зохион байгуулсан билээ.
Одоо тэрбээр дэлхийн алдарт Марийнский театрт гочлол дуучнаар уригдан ажиллаж байна.
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би.
МУГЖ, дуучин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарын он, цаг одоо л эхэлж байна. Монголчууд түүнээс их зүйл хүлээж буй.
Т.Хулан
Сэтгэгдэл (35)