Ирэх оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 30-ны хооронд явагдаж байсан. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хэзээ явуулах талаар холбогдох албаныхан хэлэлцэж эхэлсэн байна.
Нийслэлд нэгдүгээр ангийнхны бүртгэл орон нутгийг бодвол ачаалал ихтэй байдаг. Тиймээс нэгдүгээр ангийнхны бүртгэлийг хавар бүртгэдэг байсан бөгөөд энэ удаад намар бүртгэх саналтай байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд өмнөх жил 29263 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Харин энэ жил Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн 564 цэцэрлэгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 25,227 хүүхэд байгаа аж.
Сэтгэгдэл (4)