УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ өндөрлөгт очтолоо энгийн, дардан замаар яваагүй. Үүнийг олон хүн мэднэ. Тамирчны ялалт хямдхан олддоггүй гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн тэрбээр замаа дардан болгохын тулд их л шаргуу хөөцөлдсөний дүнд улс төрийн тавцанд өөрийн гэсэн байр суурьтай болсон байдаг.
Түүний нэрнээс “Женко” хэмээх Сицилийн мафийн том бүлэглэлийн домгоос гадна 17 чингэлэг спиртийг ус болгосон түүх хэзээ ч салахгүй гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. 17 чингэлэг спиртийн хэрэг гэдгийг өнөөгийн залуус тэр бүр санахгүй л боловуу. Хэрэг ид өрнөж байх үед төрсөн хүүхдүүд өдгөө дөнгөж 18-19 насыг зооглож буй.
Түүх өгүүлбэл 1997 онд Монгол Улсын хилээр төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлтээр 340 тонн спирт болох нь тогтоогдон Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн Blade компаний захирал Халтмаагийн Баттуул, Black Morgan компаний захирал Доньдын Бадамдорж, Бямбажавын Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент Тонтого гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэгт мөн өнөөгийн УИХ-ын гишүүн “Женко” группийн тэргүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, нэгэн үе улсын наадмын үзүүр түрүүг булаалдаж асан Архангай аймгийн харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг. Нэлээн удааширсан шалгалтын явцад тухайн үеийн хууль, хяналтын байгууллагынхан ч “мөнгөний сонирхол”-д өртсөн нь мэдээж.
17 чингэлэг усаар дүүрч доторх спирт нь архи болж хэдэн хүний амьдрал, амь насыг бусниулсан бол.
Ингээд хэрэг шалгагдаж байх үед 1997 оны 10-р сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан, өдгөө бас л нэр нь ИНЕГ, МИАТ компанитай холбогддог С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэн хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байж.
Тэдгээр 17 чингэлэг спиртийг жижиглэн, архи болгож шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээг хангаж чадна гэсэн үг.
Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Бичлэг алдагдсан хэрэгт өдгөө нэрд гарсан, “Нохойн орон” баримтат киногоороо дэлхий нийтийн талархлыг хүлээсэн сэтгүүлч Д.Төрмөнх Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй.
Тухайн үед хэрэг шалгаж байсан хуулийнхан “17 чингэлэг спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Х.Баттулга, хэргээ төрсөн дүү Х.Баттуулаар даалгуулж мултарсан, мөн авилгалдсан хуулийнханаар хамгаалуулан 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор ус болгоод зогсохгүй спиртийг өөр бараа гэж хуурамчаар гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг бичсэн бичлэгийг МҮОНТВ-д ажиллаж байсан Д.Төрмөнхийг хөлсөлж хулгайлуулж устгасан” гэж ярьдаг юм билээ.
Хачирхалтай нь Д.Төрмөнх Х.Баттулга нарын үерхэл одоо хүртэл үргэлжилж саяхан Х.Баттулгын талаар “Миний мэдэх Женко” хэмээх ном бичиж нийтэд хүргэж байх юм.
Эцэст нь хэний ч үл таних хоёр залуу хэргийг үүрэн 17 чингэлэг спиртийн дуулиан намжсан билээ. Мөн л сонирхол татах нэг зүйл бол спирт хилээр оруулсан, ус болгож сольсон хэргүүдийг тэр үед мөрдөн байцаагч Х.Доржсүрэн гэх /үеийнхэн нь Доорио гэж дууддаг мөрийтэй тоглоом байнга тоглодог хөрөнгөлөг нэгэн гэдгээр салбарынхан нь андахгүй/ алба хаагч шалгасан байдаг ба энэ эрхэм 2012 онд цагдаагийн даргаар Т.Билэгтийг томилогдсоны дараа Х.Баттулгын дэмжлэгээр хурандаа цол шагнуулж Мөрдөн байцаах газрын даргаар томилогдож эцэст нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хуулийн сайдаар ажиллах үед хууль бус үйл ажиллагаа явуулсанаар цагдаагаас халагдсан. Магадгүй эртний өр төлбөр, тус дэмийн хариу бас л Д.Төрмөнхийн адил урт түүхтэй үерхэл гэж харж болохоор.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн анхааралд хүртэл орсон дээрх хэрэгт хуулийн нэлээд нэр нөлөө бүхий эрхмүүд оролцож, улмаар спиртийг ус болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан юм.
Тухайн үед “Женко” Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байсан эрхэм одоо түүний хууль бусаар хувьчилж авсан компаниудынх нь нэгний хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байна.
Х.Баттулга нилээн сүүлд ойр дотны хүмүүстээ “…. гэдэг хүн байгаагүй бол би өдийд дээлээ нөмөрчихсөн байсан биз. Түүнд баярлаж явдаг” хэмээн хэлсэн гэдэг.
Монголчууд бид хүний удам судар, өнгөрсөн түүхийг няхуур шинжиж дүгнэдэг ард түмэн. Бидний муулдаг соц нийгмийн үед ч 3 үеийн түүх бичүүлж үүх түүхээр нь тухайн хүнийг дүгнэж тодорхойлдог байж.
Мөнгө олохын тулд Монгол Улсынхаа иргэдийг архиар хордуулахдаа юман чинээ бодоогүй энэ хүн сүүлийн 12 жил төрийн өндөр алба хашиж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ч дааж чадсангүй.
20-иод жилийн өмнөх шигээ бас л улс орон, иргэдээ хохироосон, асар их мөнгө идэж ашигласан хэрэгт холбогдоод явж байх юм.
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр анхнаасаа л хууль бус зүйл сэтгэж хийж байсан хүн хүмүүждэггүй бололтой.
17 чингэлэг спиртийн хэргээсээ мултарсан шиг төмөр замын гэх луйврын хэргээс мултарахаар ихэд бачимдан хөлсний этгээдүүд өөрийн угжсан хүмүүсээр иргэдийн тархийг угааж нийгмийг талцуулах зүйл хийж байгаа танд өнөөдөр 1997 он биш шүү гэдгийг хэлмээр санагдаж байна.
Эцэст нь 17 чингэлэг усаар дүүрч доторх спирт нь архи болж хэдэн хүний амьдрал, амь насыг бусниулсан бол.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (126)