"Монгол Хүний Төлөө Хамтдаа" ТББ өчигдөр буюу 17-ны өдөр ХӨСҮТ-ийн гадаа хүүхдээ ар гэрийнхэнийгээ хүлээж байгаа хүмүүст хоол цай хийж, живх зэрэг зүйлүүдийг өгч тусламж үзүүлжээ. Улаанбурхан өвчний улмаас биеийн байдал нь хүндэрч, сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй хүүхдүүдийн сахиуруудад ийнхүү туслаж байгаа аж.
Тэд, "Халдвартын эмнэлэгийн гадаа амьдрал эд буцалж байна. Машинтай нь машиндаа хоноод машингүйд нь хоёр өрөө гаргаад өгцөн тэндээ гудас хөнжилөө дөхүүлэн хоног төөрүүлж байна. Нүд хальтрам дүр зургыг тэндээс л харж болох нь хүмүүс минь. Та бүхэн өөрөсдөө ч хамаагүй очиж туслаач. Ширхэг живх ч болтугай дөхүүлж өгөөч хэмээн уриалж байна. Болохгүй бол бидэнтэй нэгдээд туслаач хүмүүсээ. Энд Монголын ирээдүй маш хэцүү байдалтай байна. Ар гэр төдийгүй өвдөж зовсон бяцхан үрс маш их байна. Өнөөдөр бид 50-н хүнд хоол тараах төлөвлөгөөтэй явсан боловч хаанаа ч хүрсэнгүй. Гэхдээ тэнд хонож байгаа хүмүүсээс хамгын их хоноод байгаа нь сар гаруй боллоо гээд Зүүн хараа хотын залуу гэр бүлүүд байна. Нэн даруй чухал хэрэгтэй байгаа зүйлс нь бол живх, нан сүү, утлагын апрат хэрэгтэй байгаа юм байна. Монгол түмэн минь өчүүхэн ч болтугай сэтгэл гаргаж зүдэрсэн нэгэндээ дэм хайрлая. Та бүхэн энэ аянд маань нэгдэж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй заавал нийл гэж хэлэхгүй ээ хүмүүсээ. Хувиараа ч хамаагүй очоод туслаач түмэн минь" хэмээсэн байна.
Мөн өнөөдөр буюу 2016 оны 04 сарын 18-ны орой 18:00 цагаас дахин АЖИЛЛАГАА ХОЁР-ийг өрнүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)