Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлээд байсан. Тэрбээр Р.Чингисийг Батлагдсан дүрэм журмаа зөрчиж шийдвэр гаргадаг. Нийгмийн сэтгэлзүйг сайн ойлгохгүй, байдлыг хурцатгасан байдлаар ажилладаг.Хариуцсан яамандаа тухайн үед нь мэдээлэл өгдөггүй. Удирдлагын шинж чанартай асуудал гараад байгаа учир үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал тавьсан байдаг.
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэх гэсэн ч Ерөнхий сайд хүлээн аваагүй юм. ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
Д.Дорлигжав: Би танай кабинетэд ажиллаж чадахгүй
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг баруун бүсэд ажиллах үед Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, энэ үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн байдаг. Гэвч, танхимынх нь бусад сайдууд Ерөнхий сайдыг эзгүй хойгуур энэ асуудлыг хэлэлцээгүй билээ. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байх гэх таамаг хөвөрч байсан ч тийм зүйл болсон. Харин ч ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлаас болж танхимын тэргүүнээсээ “Багаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” гэсэн зэмлэл хүртсэн Д.Дорлигжав Р.Чингисийг халсангүй хэмээн уурлаж, “Би танай кабинетэд ажиллаж чадахгүй” гээд хаалга саван гарч явсан байна. |
Ч.Сайханбилэг: Танхимаар ажиллаж чадахгүй бол ажлаа өг
Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэх гэсэн ч Ерөнхий сайд хүлээн аваагүй төдийгүй Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хатуухан зэмлэл хүртээсэн юм.
Тэрбээр “Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” хэмээн Д.Дорлигжавыг загнаж, Р.Чингисийг хамгаалан өөрийн “хүн” гэдгээ нотлов.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (66)