“Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнд энэ сарын 25-ны байдлаар 45 хордож, хоолны хордлого гэх оноштойгоор ХӨСҮТ-д хандсан байна.
Тэдний 27 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурав нь хордлогын гүн шоконд орж, биеийнх нь байдал муу байгаа аж.
Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр дээрх компанийн үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм байна. Мөн эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.
Тиймээс “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.