Жүжигчин Амараагийн “Би юу хийчихэв ээ” хэмээн харамслаа илэрхийлсэн бичлэг цацагдаж, цахим ертөнцөд багагүй маргаан дэгдээгээд байсан нь өдгөө нийгмийг хоёр талцуулж эхэллээ.
Мөн тэрхүү бичлэгийг хэн захиалж хийлгэсэн гэдэг нь өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байсаар байна. Уг бичлэгийг МАН-ын захиалгаар Херо энтертайментэд хийсэн гэж байгаа боловч МАН-ынхан үгүйсгэж байгаа. Харин "Херо" энтертайнментийнхан "Амараагийн реклам бол МАН-ын захиалгаар, манайхтай гэрээ хийгээд, хөлс мөнгөө тохиролцоод хийгдсэн ажил” хэмээн үнэнийг хэлсэн юм.
Түүний "тоглосон" бичлэгийн талаар Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг н.Батчулуун ийнхүү бичжээ.
Амараа, хүү минь одоо боль !
Ах нар нь чиний насан дээр амь насаараа дэнчин тавьж энэ бүхнийг эхлүүлсэн юм шүү. Оносон зүйл ч их бий, алдсан ч гэж тамтаггүй. 26 жилд оносныг минь туулайн дайтай болгож, Алдсныг минь УУЛЫН дайтай болгож УГААДАС шиг гүтгэн доромжлуулж явахдаа өширхөх гэдгийг мэдэхгүй явлаа.
Чиний хэлсэн үг болгон чинь үнэн биш ч, үг болгон чинь худлаа гээгүй юм шүү. Улс төрийн тавцан бол театрын ТАЙЗ биш !
Чи ЖҮЖИГЧИН болохоос УЛС ТӨРЧ биш, чамд буруу байхгүй !
Аяг аашийг чинь жоолхон гайхсым.
Сайхан "ЖҮЖИГЧИН" насныхаа нэр хүндийг алдчихвал яана.
Боль хүү минь, одоо БОЛЬ !!
Сэтгэгдэл (54)