Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагч уржигдар 22.00-23.00 цагийн үед ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тэд өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлэхээр ирсэн байна.
Ашиглахаа больсон халуун усны барилгад тэдгээр сурагч гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн байна.