Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж гишүүдийн 80 хувийн саналаар дэмжив. Ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдана. Уг зардалд нийт 10.4 тэрбум төгрөгийг зарцуулна гэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Шүүхийн шинэчлэлтэй холбоотой таван гол зорилт байсан. Түүний дөрөв нь үндсэн хуулийн цэц дээр уначихлаа. Шүүхийн шинэчлэлийн жижиг, сажиг зорилт амжилттай хэрэгжиж байгаа. Харин чухал гэсэн шинэчлэлүүдийг Үндсэн хуулийн цэц дээр үгүйсгэж байна. Тухайлбал, шүүх хурал дахь иргэний оролцоог байхгүй болгосон. Шүүгчид өндөр хариуцлага хүлээхгүйгээр өнөадөр цалин авч байна. Хуулийн практик тайлбар байхгүй болсон. Энэ мэт чухал асуудлууд үндсэн хуулийн цэц дээр унаад энэ нь дэлхийн жишгээсээ холдож байна. Иргэд шударгаар шүүлгэх, иргэний эрхээ эдэлж чадахаа болилоо. Үндсэн хуулийн цэц Иргэний үндсэн эрхийн манаач мөн үү, бишүү гэдэг эргэлзээ үүсч байна. Ний, нуугүй хэлэхэд уг асуудлаар цэц дандаа захилагтай шийдвэр гаргаж байна. Өнөөдрийн асуудлыг Д.Дорлигжав гэдэг хүн ерөнхий прокурор байхдаа Ц.Нямдоржоор дамжуулан Н.Жанцангаар удирдуулан унагааж байсан. Хэн захиалаад хэн хэрэгжүүлж байгаа нь нь хүртэл тодорхой болсон.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүдэд шүүмжлэлтэй зүйлүүд бий. Тухайлбал, шүүх байгуулах болон саяын сонгуулийн асуудлууд бий. Гэхдээ энэ бүхний гол алдаа нь Үнсдэн хуулиндаа байгаа. Би бол үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө явдаг. Шинэчлэгдээстэй гэж хүсдэг. Үндсэн хуулийн шинэчлэл нэн шаардлагатай байна.
Д.Лүндээжанцан: Эрүү, иргэний, захиргааны шүүхийг бүсчилж байгуулах асуудлаар саналаа хэлж байсан. Үндсэн хуулийн шинжлэх ухаан түүн дотроо шүүх эрх мэдлийн хуваарилалт боловсронгуй болох ёстой. Тойргоор байгуулах тухай хөндөж бичиж байсан. Одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хууль үйлчлээд 25 жил болж байна. Завхан, Говь-Алтай аймаг өндөр даваатай, цас мөстэй үед иргэд Давж заалдахаар явах болоход хүндрэл учирч байгаа талаар их яриа гарсан. Давж заалдах шатны шүүхийг тойргоор байгуулахаар. Үндсэн хуульд зохих өөрчлөлт хийх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг сохолчих вий гэдэг асуудал яригддаг. Нэг нэгнийгээ захиалагч гэдэг. Миний хувьд захиалсан юм байхгүй жам ёсоороо явж байгаа. Голцуу ялагдлаа. Цэцэд тахимаа өглөө гэж муучилж байна. Энэ асуудлыг ярихаасаа өмнө Үндсэн хуулийн реформ тулсан асуудал байна. Үнэхээр 25 жил үйлчлээд ирэхээр 5-6 өөрчлөлтийг зайлшгүй шаарддаг. Бурууг Үндсэн хууль руу бас их түлхэх шаардлагагүй. Тангарагтны асуудал ярьж байна. Иргэдийн төлөөлөгчийг яах вэ гэхээр шүүн таслах ажиллагаанд хамаагүй оруулж болохгүй гээд бүдэг бадагдуу оруулсан. Шууд биенээ буруутгахдаа биш Үндсэн хуулийн шинэчлэл хийх хүртэл Үндсэн хуульдаа нийцүүлээд явах. Улсын Дээд Шүүх бас учраа олохгүй байгаа. Ерөнхий шүүгч гэдэг хүн Улсын Дээд Шүүхийг төлөөлнө. Эрүү, захиргааг бас төлөөлөх юм уу гээд хаус үүсчихсэн. Шүүхийн захиргааны хуулийг эргэж харах шаардлага бий. Урагшаа алхаад ч байгаа юм шиг арагшаа ухраад ч байгаа юм шиг гэлээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)