Хавдарын эмч нар өнөөдөр үнэ төлбөргүй үзлэг хийнэ.
Тодруулбал ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна.
Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх аж. Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан билээ.