УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх байсан 15.20 цагийн орчимд эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 195, найруулгын чанартай 187 саналын томьёоллоор санал хураалт явуулж байна.
Т.Энхэлээ