Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сэжигтнээр тооцон саатуулжээ.
Тодруулбал Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотой хэргээр түүнийг иргэн М-ээс 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь барьсан байна.
Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)